Туул голын усны түвшин эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 120 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Туул голын усны түвшин эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 120 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж байна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэнтэй холбогдуулан тус голын ойролцоо амьдарч буй бүх айл, амралтын газрууд /120 орчим айл өрх/-ыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна.

Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг  зөвлөж байна.