ФОТО: Зүүнхараагийн 136 метр гүүрэнд хагарал үүссэн тул зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

ФОТО: Зүүнхараагийн 136 метр гүүрэнд хагарал үүссэн тул зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Зүүнхараагийн 136 метр төмөр бетон гүүр голоороо хагарсан тул зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тодруулбал, Долдугаар сарын 8-ны өдрийн 10:50 минутын байдлаар Хараа голын гүүрний найман багананы нэг тулгуур нь хазайж эрсдэл үүсэж байгаа тул иргэдийн явган болон авто машины хөдөлгөөнийг зогсоожээ.