Жүжигчин Б.Баатархүү "Монгол улсын гавьяат жүжигчин" боллоо

Жүжигчин Б.Баатархүү "Монгол улсын гавьяат жүжигчин" боллоо

"X-ТҮЦ" продакшнаас үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Баатархүүг "Монгол улсын гавьяат жүжигчин" цолоор шагнагджээ.

Жүжигчин Б.Баатархүү нь "Эмоци" продакшныг үүсгэн байгуулалцаж, арав дахь жилдээ ажиллаж буй бөгөөд хошин тайзны номерууд болон дэлгэцийн "Сэргээш" I, II, “Шарталт”, “Худалч залуу”, “Ганц бие бүсгүйчүүд”, “Хүүгүй ломбард”, “Омарын эрэл”, “Содура”, “Гурван найз” зэрэг бүтээлээрээ ард түмэндээ хэдийнээ танигдсан нэгэн билээ.