Зарим уулзваруудын гэрэл дохио унтарсан байгаа нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж байна

Зарим уулзваруудын гэрэл дохио унтарсан байгаа нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж байна

Мөн Туул голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотой Биокомбинат, Бага тэнгэр болон Гачуурт, Хужирбулан, Улиастайгаас хотын төв рүү чиглэсэн замууд ачаалал ихтэй байгаа тул алба хаагчид биет зохицуулалт хийн ажиллаж байна.

Нарантуул захын уулзвараас Энхтайваны гүүр хүртэл замын хойд зорчих хэсгийг, "Натур" худалдааны төвөөс "Cantintal" зочид буудал хүртэл зам, гүүрийг, Нарны зам дагуу нүхэн гарц, Энхтайваны гүүрний баруун дор Петровис ШТС-ын хойд зам хаалттай байгаагаас шалтгаалж бусад замуудын ачаалал нэмэгдэж түгжрэл, саатал үүсэж байна.

Мөн зарим уулзваруудын гэрэл дохионууд унтарсан байгаа нь хөдөлгөөнд шууд нөлөөлж байна.

Иймд иргэд та бүхэн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөе. Хаалттай замуудад далан босгох, ус зайлуулах, зорчих хэсгийг чөлөөлөх, ариутгах зэрэг ажлуудыг хийж байна.