"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах МУГЖ цол хүртлээ

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах МУГЖ цол хүртлээ

"Хар сарнай” хамтлагийг үүсгэн байгуулагч С.Амармандах өнөөдөр /2022.07.08/ "Монгол улсын гавьяат жүжигчин" цол хүртлээ.

"Хар сарнай" хамтлаг нь Монголын реп, техно урсгалыг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн хамтлаг бөгөөд "Аз жаргал хүсье", "Бүтээнэ сөнөөнө" зэрэг дуугаараа олонд танигдсан билээ.

Дуучин С.Амармандах нь алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн ач хүү, төрийн шагналт С.Сүхбаатарын хүү бөгөөд гурван үе дамжсан уран бүтээлч юм.