Үерт өртсөн иргэнийг нисдэг тэргээр аварчээ

Үерт өртсөн иргэнийг нисдэг тэргээр аварчээ

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тандалт хийж, нэг иргэнийг аврах ажиллагааг зохион байгуулжээ.
 
Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Энх саран" сувиллын газар болон түүний ойр орчимд байрлах айл өрхүүд усанд автжээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс болон холбогдох байгууллагын алба хаагчид зохион байгуулж, одоогийн байдлаар 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, тандалтын ажиллагаа үргэлжилж байна