Үерт автсан 11 блок  барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулжээ

Үерт автсан 11 блок  барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулжээ

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын зүүн тал, Баянзүрх дүүрэгт 61 блок барилгын B1 давхар 101,313 шоо метр буюу 101.3 мянган тонн усанд автаж, дүүрсэн байна.

Тэгвэл өнгөрсөн шөнийн 22:00 цагийн байдлаар 11 блок  барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулж дууссан байна. Ингэснээр тус байруудад ариутгал хийхэд бэлэн болсон аж.

Харин үлдсэн 50 барилгын 77.5 мянган тонн усны 60 хувь буюу 46.5 мянган тонн усыг соруулаад байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газар мэдээллээ.