Өглөө эртлэн гарсан ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотод зорьсон газраа саадгүй хүрч үер усны гамшигт нэрвэгдээд байгаа айл өрхөд туслах зорилготой аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилга, ард иргэдийн сэтгэлийн хандив болох 100 хонийг Нийслэлийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Хандивыг аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг, ХХААГ-ын Мал үржлийн тасгийн дарга Ж.Батбилэг, ЗДТГ-ын ХБТХОХ-ын мэргэжилтэн Х.Дашням нар Нийслэлийн ХХААГазрын Тариалан, мал аж ахуйн хэлтсийн дарга Х.Сүхбаатар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналт эрсдэлийн үнэлгээний хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар нарт гардууллаа.