Иргэн Л.Даваажаргал үерээс 30 иргэнийг авраад өөрөө амь эрсэджээ

Иргэн Л.Даваажаргал үерээс 30 иргэнийг авраад өөрөө амь эрсэджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Даваажаргал нь үерээс 30 иргэний амь насыг авраад өөрөө эрсэдсэн байна.

Тодруулбал, ойрын өдрүүдэд нийт нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний усан борооны улмаас үер усны гамшигт өртсөн Мандал сумын 14 айл өрхийн 30 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд оролцож, тээвэрлэж явсан ард иргэдээ аюулгүй гармаар гаргаж яваад өөрөө амь эрсэджээ.

Тэрбээр 1981 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж улмаар 1988-1998 онд Ерөнхий боловсрол эзэмшиж, саяхныг хүртэл тээврийн жолоочоор ажиллаж байсан эгэл жирийн нэгэн байжээ.

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Сэлэнгэ нутгийн зон олноос нь гүн эмгэнэл илэрхийлье.