Татар хамтлаг 20 жилийн дараа МУСТА цол тэмдэг хүртжээ

Татар хамтлаг 20 жилийн дараа МУСТА цол тэмдэг хүртжээ

Монголын хип хопын нэгэн үеийн төлөөлөл “Татар” хамтлаг 20 жилийн ойн босгон дээрээ МУСТА цол тэмдэг хүртжээ.

Татар хамтлаг 2003 оноос хойш дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол улсаас гадны зах зээлд уран бүтээлээ олон улсын худалдааны тухай хуулийн дагуу (TATAR album, Second album нь оюуны өмчийн Jasrac-аар баталгаажиж Япон улс цаашлаад дэлхийн зах зээлд борлуулагдаж байна) борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг юм.

Монгол улсдаа анхдагч фэн клуб, цомгийн өдөрлөг, гадаад зах зээлрүү чиглэсэн үйл ажиллагаа, тухайн үедээ дууг дүрсжүүлж клипжүүлэн илэрхийлэх, утга илэрхийлэл дууны шүлэг райм, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хамтлагуудаас эрхгүй ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.