Үерийн улмаас үүсэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зургаа дахь өдрөө ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн анхан шатны үзлэг оншилгоо, тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
УОК-ын Шуурхай штабаас томилогдсон эмч нарын баг үзлэгээр 160 гаруй алба хаагчдад анхан шатны тусламж үйлчилгээг үзүүллээ.