Энхтайваны нүхэн гарцыг нээлээ

Энхтайваны нүхэн гарцыг нээлээ

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 60 ажилтан, 16 машин механизмтайгаар Энхтайваны нүхэн гарцны усыг тасралтгүй 78 цаг, Амартүвшин хорооллын усыг 10 цаг соруулж, насост худгийн гарах шугамыг буудуулж онгойлгон, хэвийн ажиллагаанд орууллаа.

Нүхэн гарцаас 19-р хорооллын арын зам хүртэлх замыг даралттай усаар угаасан байна. Баянмонголы хорооллын нүхэн гарц, Сэлбийн далан дээрх насост худгуудын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, цахилгааны асуудал шийдэгдсэний дараа ажиллахад бэлэн болгожээ.