Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Сүхбаатар аймгийн морины уралдаан нэг хоногоор хойшиллоо

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Сүхбаатар аймгийн морины уралдаан нэг хоногоор хойшиллоо

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хурдан морины уралдааны замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Аймгийн баяр наадмын морины уралдаан нэг хоногоор хойшлуулах шийдвэрийг хурдан морины салбар комиссоос гаргажээ.

Харин баяр наадмын нээлт болон бусад үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдана. Энэ нь зөвхөн аймгийн төвд хамаарах шийдвэр бөгөөд сумдын хувьд маргаашаас эхлэн уралдаан хэвийн зохион байгуулагдана.