Аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны 08.00 цагийн байдлаар Туул гол Лүн сум орчим усны түвшин 22 см нэмэгдэж үерийн түвшинг 17 см давжээ.

Хараа гол Дархан хот, Баруунхараа сум ормоор усны түвшин өмнөх өдрийн 08.00 цагийн ажиглалтаас хойш 19-22 см буурсан ч үерийн түвшинг 10-55 см даван үерлэсэн хэвээр байна.

Орхон, Сэлэнгэ гол Сүхбаатар сум орчмоор усны түвшин 15-35 см нэмэгдэн үерийн түвшинг 50-100 см даван хүчтэй үерлэж байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.