Үерийн улмаас 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг тасалснаас 45 мянга гаруй иргэнийг эрчим хүчинд холболоо

Үерийн улмаас 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг тасалснаас 45 мянга гаруй иргэнийг эрчим хүчинд холболоо

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж нийт 1113 дэд өртөөнөөс эрчим хүчээр хангагддаг 52965 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан байна.

Үүнээс долоодугаар сарын 10-ны 10.00 цагийн байдлаар 1067 дэд өртөө, 45572 хэрэглэгчийн эрчим хүчинд холбожээ.

Хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах чиглэлээр УБЦТС ТӨХК-иас  241 ажилтан, 19 механизм, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна хэмээн мэдээллээ