Хязаалан насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

Хязаалан насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, "Үндэсний их баяр наадмын Хязаалан насны морьдын уралдаан" дөнгөж сая өндөрлөлөө.

Хязаалан насны уралдаанд:

  1. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ тод магнай, торгон жолоо өргүүллээ.
  2. Аманд хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группын захирал Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ
  3. Айргийн гуравт Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн
  4. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор үрээ
  5. Айргийн тавд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор хязаалан тус тус хурдаллаа.

ҮЗЭХ: