С.Шижирбат: Наадмын түрүү найраа допингоор шийдэгддэг болсон

С.Шижирбат: Наадмын түрүү найраа допингоор шийдэгддэг болсон

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр эхэлж байна. 

Баяр наадмын бөхийн барилдаантай холбоотойгоор бөх тайлбарлагч С.Шижирбат байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Улсын наадамд бөх болгон түрүүлэх гэж очдог гэсэн бодолтой хүмүүс байх юм. Тийм юм байхгүй ээ, үеийн үед хэдхэн бөх л түрүүний төлөө үзэж ирсэн. 1960,70-аад онд 2 Мөнх аварга араас нь Хадбаатар Цэрэнтогтох аваргууд гарч ирсэн, 90-ээд онд Бат-Эрдэнэ Балжинням Мөнх-Эрдэнэ араас нь 6 заан гарч ирсэн.

6 зааны үе дуусч араас нь жигдэрсэн юм шиг харагдавч сүүлийн 10-аад жилийн наадамд буюу жил болгоноор нь задалвал 10 хүрэхгүй бөх л наадмын түрүүний төлөө үзсэн.

Энэ жилийн наадамд түрүүлэх зорилготой байгаа нь Даян аварга Н.Батсуурь, у.а О.Хангай, у.з Б.Батөлзий, М.Лхагвагэрэл, у.х О.Мөнхэрдэнэ нар байна даа. Орхонбаяр Зоригтбаатар хоёрын бэртэл… Бүрэнтөгс, Пүрэвсайхан хоёр хэр сэргэсэн бэ гэдгээс шалтгаална.

Цолоо ахиулах зорилготой ид үедээ яваа цөөн залуус байна. Цол ахиулж болноо, харин түрүүлтлээ урт зам туулнадаа…

Ид үе нь өнгөрсөн болон түрүүлэхгүйгээ мэддэг бөхчүүд хэмжээ хэмжээндээ 3,4,5,6,7-гийн даваануудад найраагаа хийх зорилготой очдог.

Наадмаар үнэн барилдаан ховордсон шүү. Найраа допинг хавтгайрч энэ байдлаараа яваад байвал ирээдүйд бүр хэцүүднэ. Найрааг хөдөөнөөс сонгогдсон УИХ-н гишүүд, нутгийн зөвлөлүүд ханш хөөрөгдөж бөхөө хорлосон. Шударгаар олсон мөнгөө найраанд өгөхүү, ямар мөнгө найраанд эргэлдээд байна вэ, тендер нүүрс татвар төлөгчдийн мөнгө үү… Найраа огт байхгүй болно гэж байхгүй ээ гэдэг.

Бөхчүүд өөрсдөө ханш өсгөхгүйгээр барьж байх ёстой. Залуу бөхчүүд мөнгөгүй бол цол авч чадахгүй нь ээ гэдэг болсон. Энэ бол эмгэнэл шүү.

Сэтгэл зүй нь тун тааруу болчихсон, улсын наадмын 4-ийн даваа дуусаал 5-ын давааны ам авах явц бол нус нулимстайгаа хутгалддаг, мөнгөгүйч мөнчигрөөрөө аралцаад дуусна гэсэн сэтгэл зүйтэй бөх ховордсон, чадвал чадаад чадахгүй бол тэр л биз гэдэг хандлага байх естой.

Өнгөрсөн жилийн наадмаар тунаж начин болсон Батмагнай их спортын хүний сэтгэл зүйг харуулсан. Наадмын 4-ийн даваа дуусаал 5-ын давааг шууд эхлүүлдэг байя гэж олон жил ярьж байна даа. Цагдаа тагнуулыхан цэнгэлдэхэд бөхчүүдийн дунд ороод ажиглалт хийгээд найраа гэдэг юмыг мэддэг болоод удаж байна шүү дээ. Наадмын түрүү найраа допингоор шийдэгддэг болсоныг бөхийн хүрээнийхэн мэддэг шүү дээ" гэжээ.