Хязаалан насны морины уралдааны үеэр 10 настай хүүхэд унажээ

Хязаалан насны морины уралдааны үеэр 10 настай хүүхэд унажээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын морины уралдаан хязаалангийн уралдаанаар өнөөдөр /2023.07.10/ эхэллээ. 

Тэгвэл хязаалан насны морьд гараанаас гарах үед 173 номертой 10 настай эрэгтэй хүүхэд унасан бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Хүүхдийг 103 түргэн тусламжийн эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь холбогдож, хүлээлгэн өгөөд байна.