Нэг хоногт 45561 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьжээ

Нэг хоногт 45561 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьжээ

Долдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан нийт 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч, хөдөө орон нутгийг зорьжээ.

Хөшигтийн хөндийгөөр 5301 тээврийн хэрэгсэл орж, 5424 тээврийн хэрэгсэл гарсан бол Налайх дүүргийн орох ажиллахгүй, 12396 тээврийн хэрэгсэл гарсан байна.

Мөн Хоолтын гармаар 4517 тээврийн хэрэгсэл орж, 5239 тээврийн хэрэгсэл гарсан бол Түргэний гармаар 640 тээврийн хэрэгсэл орж, 6050 тээврийн хэрэгсэл гарчээ.

Эмээлтээр орох ажиллахгүй байгаа бөгөөд 16452 тээврийн хэрэгсэл гарч нийт 10458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гадагш чиглэжээ.