Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ

Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ

Улсын чанартай А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгож нээсэн байна.

Мөн "Улсын чанартай авто замын А0603 дугаартай Цэцэрлэг-Тосон Цэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замыг сэргээн засаж хөдөлгөөнийг нээсэн хэмээн Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Иргэд аялж зугаалахаар орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч нарыг аюулгүй байдлаа ханган зорчихыг ТЦА-наас анхааруулж байна.