Үндэсний их баяр наадмаар НҮБ-ын таван орны хэлээр мэдээлэл хүргэх виртуал хөтөч ажиллаж эхэллээ

Үндэсний их баяр наадмаар НҮБ-ын таван орны хэлээр мэдээлэл хүргэх виртуал хөтөч ажиллаж эхэллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд гадаад, дотоодын жуулчид болон наадамчин олонд мэдээллийг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор виртуал хөтчийг ажиллуулж байна.

«НҮБ"-ийн 5 орны хэлээр мэдээллийг хүргэх энэхүү виртуал хөтөч нь үндэсний их баяр наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээний мэдээлэл, яаралтай тусламж, нийтийн тээвэр, такси дуудлага, авто зогсоол, зочид буудал, ресторан гэх мэт бүхий л мэдээллийг нэгэн зэрэг хүргэхээс гадна виртуал урлагийн тоглолтыг ч мөн үзүүлэх юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө