Mamamoo хамтлагийн дуучин Hwasa-г сурагчдын өмнө ёс бус үйлдэлтэй бүжиг бүжиглэсэн хэргээр цагдаад өгчээ

Mamamoo хамтлагийн дуучин Hwasa-г сурагчдын өмнө ёс бус үйлдэлтэй бүжиг бүжиглэсэн хэргээр цагдаад өгчээ

Өмнөд Солонгосын Mamamoo хамтлагийн дуучин Hwasa коллежийн наадамд үзүүлбэр үзүүлэхдээ садар самуун явдлыг сурталчилсан гэх шүүмжлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 12-ны өдөр “Sungkyunkwan” их сургуулийн фестивалд өөрийн хамтлагийн хит дуунуудийг дуулахын зэрэгцээ Loco-той хамтран "Don’t give" дуугаа дуулсан юм. Энэхүү үзүүлбэрийг үзэгчид “Их сургуулийн оюутнуудад үзүүлэхэд тохиромжгүй, садар самуун сурталчилсан” гэж ихээхэн шүүмжилж байсан юм.

Тэгвэл "Эцэг эх болон сурагчдын холбоо"-оос Hwasa-г коллежийн сурагчдын өмнө үзүүлбэр үзүүлж байхдаа ёс бус үйлдэлтэй бүжиг бүжиглэсэн хэргээр цагдаад өгчээ. Цагдаагийн газраас "Хэрэв шаардлага гарвал Hwasa-г байцаах болно" харин Hwasa-н компаниас "Хэргийн үнэн учрыг шалгаж байна" гэх тайлбар өгсөн байна.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө