ЦЕГ: “Хүй долоо худаг”-т түр хүрээ байгуулан ажиллаж байна

ЦЕГ: “Хүй долоо худаг”-т түр хүрээ байгуулан ажиллаж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ. Баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид "Хүй долоо худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан үүрэг гүйцэтгэж байна.

Наадамчин олон Та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулалгүй, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан осол, эрсдэлгүй сайхан наадаарай.