ШҮДЛЭН: Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүллээ

ШҮДЛЭН: Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны шүдлэн морьд барианы зурхайд орж ирлээ.

Шүдлэн насанд газар газрын шандаст 192 хурдан үрээ бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан 75 шүдлэн уралдсан юм. Ингээд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар үрээ түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан үрээ, айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн, айргийн дөрөвт  Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдаллаа.