Түр зуурын аадар бороо орсны улмаас Улаанбаатар-Багануур чиглэлийн автозам усанд автжээ

Түр зуурын аадар бороо орсны улмаас Улаанбаатар-Багануур чиглэлийн автозам усанд автжээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын гүүр гэх газрын орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас уулын ус бууж, Улаанбаатар-Багануур чиглэлийн авто зам дээгүүр давж урссан байна.

Одоогийн байдлаар нэг машин, гурван гэр урссан, хүний амь нас хохироогүй гэдгийг албаныхан мэдэгдлээ. Төв аймаг болон Багануур дүүргийн Цагдаагийн газраас алба хаагчид хамгаалалт, зохицуулалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.