Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэлж байна. Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол болж байна.
