Хар шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ

Хар шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ

Үндэсний их баярын наадмын "шүдлэн" насны морьдын уралдаан өчигдөр /2023.07.10/ болж өндөрлөсөн. Харин тус уралдаанд Хөдөө аж ахуйн сайд асан З.Мэндсайхан болон Дундговь аймгийн уяач Э.Улаанхүү нарын шүдлэн барианд зэрэг орж, З.Мэндсайхан шарга шүдлэн түрүүлсэн гэж зарим хэвлэл мэдээлсэн нь олон хүний шүүмжлэл дагуулаад байсан.

Тэгвэл Үндэсний баяр наадмын салбар хорооноос Эрдэнээгийн Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлсэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэлээ.