Хурдан морины комиссоос мэдээлэл хийлээ. Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг “Өнөөдөр 124 азарга бүртгүүлснээс 58 нь уралдсан. Нийт 47 азарга хасагдсан. Шүдээр 18, сэрвээний өндрөөр 27, өөрсдөө татгалзсан хоёр азарга байна. Шүдлэн насны тухайд түрүү, аман хүзүүний морьдыг нягтлаад шийдвэр гаргасан.
Гэтэл түрүүлсэн морины эзэн З.Мэндсайхан өөрөө түрүүгээс татгалзаж байгаа өргөдлөө Морины комисст өгсөн. Тиймээс хүсэлтийг нь үндэслэн, ард түмний сошиал дахь сэтгэгдлийг анхаарч харж үзсэн. Мөн морь барьсан хүнд хариуцлага тооцож байна. Иймээс аман хүзүүдсэн шүдлэнг түрүүлгэж, шаргыг аман хүзүүдүүлсэн шийдвэр гаргасан. Борооны үер хурдан морины хүүхдийн аюулгүй байдлыг анхаарч үзнэ. Азарганы уралдаанд нэг азарга эндсэн, унаач хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна” гэв