Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт аянга буужээ

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт аянга буужээ

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд аянга бууж зэгсний түймэр гарсан ба уг асуудлыг орон нутгийн ОБЕГ-т мэдэгджээ. Түймэр гарсан газар руу байгаль хамгаалагч, тухайн багийн дарга нар нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийхээр явсан байна.

Баяр наадмын өдрүүдэд 21 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын албан хаагчид байнгын бэлэн байдалд эргүүл хийж хяналт тавин ажиллаж байна. Цаг агаарын болзошгүй аюулаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй аялаарай хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв.