Үндэсний их баяр наадмын Их насны морьдын унаач хүүхдүүд бүртгэлээ хийлгэж байна.
Өмнө жилүүдтэй харьцуулахад уралдаанч хүүхдийг эрсдэлд оруулж болох эд зүйл өгч явуулах нь багассан хэдий ч урт бүс, урт ташуур, станц, гар утас зэргийг уралдаанч хүүхдэд өгч явуулж байгаа зөрчил гарч байна. Мөн уралдаанч хүүхдийн зарим хувцас хангалтгүй үдээстэй кэт, пүүз, оймсгүй шагай ил гаргасан гутал өмсүүлж хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчил гарч байгаа юм.
Иймээс уяачдыг уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас анхаарууллаа.