ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн наадмаар өмссөн дээл, малгайгаараа гоёжээ

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жилийн наадмаар өмссөн дээл, малгайгаараа гоёжээ

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг.  Энэ жилийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил өмссөн дээл, хувцсаараа гоёжээ. Түүний өмссөн хөх өнгийн торгон дээл, мөн өнгийн дөрвөн талт жанжин малгай, үүл усны хээтэй мөнгөн бүсээр гоёсон бөгөөд дөрвөн тал нь урьд цагт Монгол Улсад байсан нялх дөрвөн аймгийг төлөөлүүлсэн байна. Тиймээс дөрвөн талт жанжин малгай нь хүндэтгэлийн өмсгөл бөгөөд тэргүүн дээрээ эх орноо мандуулан буй гэсэн бэлэгдэлтэй ажээ.