Унаач хүү: Хүүхэд унах гээд байхаар нь түлхсэн. Өөрөө ард үлдсэндээ харамсахгүй байна

Унаач хүү: Хүүхэд унах гээд байхаар нь түлхсэн. Өөрөө ард үлдсэндээ харамсахгүй байна

Үндэсний их баяр наадмын Азарганы уралдааны үеэр 504 дугаартай унаач хүү зэрэгцээ морины унаачийг түшиж босгоод, өөрөө ард үлдсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.

Тод манлай уяач Т.Батзоригийн азаргыг унаж уралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 13 настай унаач хүү Б.Баттөгөлдөр дээрх үйл явдалтай холбоотой сэтгэгдлээ илэрхийлэв. 

Тэрбээр "Миний морь түрүүлж явж байгаад суучихсан. Тэр хүүхдийн азарга гэнэт удаашраад. Миний азарга очиж зоог нь мөргөөд. Хүүхэд унах гээд байхаар нь түлхсэн. Өөрөө ард үлдсэндээ харамсахгүй байна. Би Дорнод аймгаас ирсэн. 13 настай. Долоон жил морь уяж байгаа. 2019 оноос эхлээд уралдсан. Өмнө жил даага унан, гуравт айрагдсан. Энэ жил дөрвөн насны морь унаж байна. Өчигдөр шүдлэн унах байсан ч хасагдсан. Маргааш, нөгөөдөр уралдана. Айраг, түрүү авах л хамгийн гоё. 2021 оны Улсын наадам санаанаас гардаггүй. Миний морь гарахдаа ард үлдэж, хөл нь доголсон байсан ч явсаар байгаад дөрөвт айрагдсан" гэв.