Орхон гол үерлэж Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын автозам усанд автсан тул Хушаатаар явуулж байна

Орхон гол үерлэж Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын автозам усанд автсан тул Хушаатаар явуулж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Орхон гол үерлэж Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын зорчих авто зам усанд автаад байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Иймд тухайн чиглэлд зорчих хөдөлгөөнийг Хушаат сумын нутаг дэвсгэрээр явуулж байна. Мөн Өвөрхангай аймгийн А0302 дугаартай автозамын 9-11 дэх км үерийн усанд автаж, хөдөлгөөн хязгаарласан байсныг 14:08 цагт зорчих хэсгийг нээжээ.