Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж байна.

Тус даваанд ам авсан байдлыг танилцуулбал:

  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр-Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн арслан Э.Мөнхжаргалыг амлан авч тахимаа өгөв. 
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн заан Ч.Хасчулуу,
  • Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс-Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал,
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр-Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Давааням,
  • Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат-Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Аймгийн заан Э.Дарханбат,
  • Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн харцага Т.Түвшинтулга,
  • Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ -Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, Аймгийн арслан У.Батгэрэл,
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж -Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Аймгийн арслан Б.Баатархүү,
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг -Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Аймгийн арслан Л.Батсайхан,
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар - Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр -Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Аймгийн арслан Б.Батзоригийг тус тус амлан авсан. 

Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд 6 аваргын цолыг дуудлаа.