СОЁОЛОН: Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хээр морь түрүүлж тод магнай, торгон жолоогоо өргүүллээ

СОЁОЛОН: Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хээр морь түрүүлж тод магнай, торгон жолоогоо өргүүллээ

Тоосонд нь даруулна хэмээн наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг соёолон насны морьдын уралдаанд 205 хурдан хүлэг бүргүүлснээс 122 соёолон гарааны зурхайгаас эргэж, хэдхэн хоромын өмнө барианд орлоо.

Соёолон насанд, 

  • Түрүү магнайд Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын хээр соёолон хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
  • Аман хүзүүнд Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд,
  • Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар,
  • Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” ХХК-ийн уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн,
  • Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, үзсэн олноо баясгалаа.