Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын аварга гурав давлаа

Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын аварга гурав давлаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

Гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд тахимаа өгч, наадмын барилдаанаа өндөрлүүллээ. Харин Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нар учраа бөхчүүдээ давлаа. Мөн Улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, М.Бадарч, Улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, М.Өсөхбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик, М.Лхагвагэрэл, Улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү, Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй бөхчүүд гурав даваад байна.

Улсын цолонд зорьж буй бөхчүүдээс аймгийн арслан Э.Мөнхжаргал, У.Батгэрэл, Л.Батсайхан, Н.Баяржаргал, Д.Алтанцоож, С.Сүхбат, Д.Тогтохжаргал, Т.Сайханжаргал, Б.Баянмөнх, Н.Өсөхбаяр, Я.Бумбаяр, Г.Ганхуяг, цэргийн арслан Л,Отгонбаатар нар гурав давлаа.

Гурвын даваанд Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан нарын бөхчүүд өвдөг шороодсон юм.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө