С.Сүхбат, Л.Отгонбаатар, Д.Тогтохжаргал,  Г.Ганхуяг нар "Монгол Улсын начин" цол чимгээ гардаж авлаа

С.Сүхбат, Л.Отгонбаатар, Д.Тогтохжаргал, Г.Ганхуяг нар "Монгол Улсын начин" цол чимгээ гардаж авлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, улсын таван начин төрлөө.

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анараар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбаар тав даван улсын начин цолны болзол хангалаа. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус тав давж улсын начин цолын болзлыг хангалаа. Төв аймгийн харьяат аймгийн арслан Э.Ууганбаярын хувьд үзүүштэй сайхан барилдааныг үзүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начины болзол хангалаа.