Даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шөвгийн дөрөвт үлдлээ

Даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шөвгийн дөрөвт үлдлээ

 Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдлаа.

Харин Улсын аварга О.Хангай аймгийн арслан Г.Ганхуягийг, Улсын гарьд М.Бадарч аймгийн арслан С.Сүхбатыг амлаж, Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын харцага Ц.Бямба-Отгон нар туналаа.

Улмаар Улсын аварга О.Хангай, Улсын гарьд М.Бадарч нар учраа бөхчүүдээ давж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Мөн Улсын харцага Ц.Бямба-Отгон долоо давж Улсын заан цолны болзол хангалаа.

Харин Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан үндсэн цагт шийдвэрлэгдээгүй тул хөлийн цэцийн шийдвэр гарч Н.Батсуурийг давсанд тооцлоо.