Ц.Содномдорж: Цугласан олон түмнийхээ нүдэн дээр нь нэг нь давж, нөгөө нь унасан бол

Ц.Содномдорж: Цугласан олон түмнийхээ нүдэн дээр нь нэг нь давж, нөгөө нь унасан бол

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа эхлэх гэж байна. 

Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Д.Содномдоржийг амлан авсан. Гэвч хаялцалгүй удсан учир “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр, даян аварга Н.Батсуурьд давааг нь өгсөн. Идэвхээр шийдвэрлэх бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны хуралдаанаар баталсан юм.

Барилдааны талаар Улсын арслан Ц.СОДНОМДОРЖ:

-Дүрэм журмаа хүндэтгэж байна. Уг нь бол сайхан барилдаж, хаялцсан бол гэж бодлоо. Олонхийн саналаар цэцээс гаргасан шийдвэр учир дэмжихгүй гэх аргагүй.

Цугласан олон түмнийхээ нүдэн дээр нь нэг нь давж, нөгөө нь унасан бол. Гэхдээ дүрэм бол дүрэм.

Хоёр удаагийн сануулга авч идэвхгүй гэж үзсэн. Миний хувьд барьцан дээр идэвхгүй барьж аваагүй.