П.Сайнзориг: Арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна

П.Сайнзориг: Арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа эхлэх гэж байна. 

Долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Д.Содномдоржийг амлан авсан. Гэвч хаялцалгүй удсан учир “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу хөлийн цэцийн шийдвэрээр, даян аварга Н.Батсуурьд давааг нь өгсөн. Идэвхээр шийдвэрлэх бөхийн барилдааны дүрмийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны хуралдаанаар баталсан юм.

Тэгвэл энэ талаар тус дүрмийг баталсан Хууль зүй дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг " Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан, арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна.

Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо, барилдааны дараа.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ, наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай" гэлээ.