Шагайн харваанд Ч.Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" баг тэргүүллээ

Шагайн харваанд Ч.Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" баг тэргүүллээ

Энэ жилийн наадмын шагайн харваанд нийт 800 гаруй харваач оролцсон юм.

Тэргүүн байрт Монгол Улсын хошой мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг, дэд байрт Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бүрд" баг, гуравдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ Алдар" спорт хорооны баг шалгарч шагналаа гардан авлаа.

Өсвөрийн шагайчдын тэргүүн байрт Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн “Хул шанд” ХХК-ийн баг шалгарч, Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн “Алтанговь транс” баг удаалж, Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн “Өв Алтай Аргай Шонхор” баг гуравдугаар байрт оржээ.