Үерийн улмаас зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо

Үерийн улмаас зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо

Үерийн улмаас Агуйт-Наран элгэн хооронд 559 дүгээр км-т зам угаагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо.

Тодруулбал, өнөөдөр 16.50 цагт нийслэлээс хөдлөх Улаанбаатар-Замын-Үүдийн 276 дугаар галт тэрэг, 20.58 минутад хөдлөх Улаанбаатар-Сайншандын 286 дугаар галт тэрэг, Айраг-Бор-Өндөрийн 610 дугаар галт тэрэгний аяллыг цуцлаад байгаа юм. Аяллыг цуцалсантай холбоотойгоор тасалбарыг шимтгэлгүй буцаан олгож байна. Албаныхны мэдээлснээр сэргээн босгох ажлыг яаралтай зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөртөө багтаан галт тэрэгний хөдөлгөөнийг нээх аж.