Э.Улаанхүү: Монгол түмэн минь моринд хайртай гэдгээ харуулж, Хар үрээ маань түрүүллээ үгээр хэлшгүй сайхан байна /ВИДЕО/

Э.Улаанхүү: Монгол түмэн минь моринд хайртай гэдгээ харуулж, Хар үрээ маань түрүүллээ үгээр хэлшгүй сайхан байна /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, унаач хүүхдүүдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2023.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Энэ үеэр Шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүг Төв цэнгэлдэх хүрээлэнд чуулсан наадамчин олон баяр хүргэн угтаж авав. Түүнийг төрийн наадмын түрүү морины шагналаа гардан авч, цолоо дуудуулсных нь дараа Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн сэтгэгдлийг хуваалцаж, ярилцлаа.  

ВИДЕО: 

Тэрбээр "Төрийнхөө наадамд үрээ түрүүлгэлээ. Ард түмэн маань моринд хайртай гэдгээ харууллаа. Хар үрээ маань түрүүллээ, баяртай байна. Уяач хүний хувьд үүнээс илүү баяр гэж юу байх вэ. Морио барианд орохыг хүлээх мөчийг үгээр хэлэмгүй, хамаг юм дээд цэгтээ л хүрчихсэн байсан. Хар үрээгээ зурхай дээгүүр давуулаад харж чадаагүй морины хашаа руу давхиад явчихсан. Хөндийрчихсөн байсан ч зэрэгцээд явж байгааг өөрөө хараагүй. Морио түрүүлгээд, ард түмнийхээ өмнө Төв цэнгэлдэхэд орж ирэхэд өөр мэдрэмж авдаг юм байна. Тухайн үед надад морио айрагдуулсан нь л сайхан санагдаж байлаа” гэсэн юм.

Анх морь бариачийн алдааны улмаас түүний уясан хүлгийг аман хүзүүнд орсон хэмээн тооцсон ч дараа өдөр нь Хурдан морины салбар хороо энэ асуудлаар хуралдаж, түрүү магнайд хурдалсан хэмээн үзсэн билээ.