Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Азарганы уралдааны үеэр 504 дугаартай унаач хүү зэрэгцээ морины унаачийг түшиж босгоод, өөрөө ард үлдсэн нь олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй.
Тэгвэл Тод манлай уяач Т.Батзоригийн азаргыг унаж уралдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 13 настай унаач хүү Б.Баттөгөлдөр хүүд “Бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргасан” хэмээн Солонгос сургууль Монголд хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Хан Монгол сургуулийн зүгээс 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнажээ.