Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал 5-р багийн нутаг дэвсгэр Цагаантуруутын голын Молорын гарам гэдэг газар Ланд-200 маркийн автомашинтай 5 иргэн үерлэсэн гол руу орж усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж, усанд боогдсон байсан таван иргэний амь насыг аварчээ.
Аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж гол үерлэсэн үед баталгаатай зам, гүрээр гарч өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.