Азийн аварга шалгаруулах 10 мянган метрийн гүлтийн тэмцээнд Б.Мөнхзаяа хүрэл медаль хүртжээ

Азийн аварга шалгаруулах 10 мянган метрийн гүлтийн тэмцээнд Б.Мөнхзаяа хүрэл медаль хүртжээ

Хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн долдугаар сарын 12-16-ны хооронд Тайландын Бангкок хотод болж байна.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтэд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 33:24.79 цагийн үзүүлэлтээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадам, “Лондон-2017”, “Доха-2019” ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд долоон удаа оролцож зургаад нь түрүүлж байсан юм.