Холливүүдын алдарт жүжигчин, Оскарын шагналт Кристиан Бэйл гэр бүлийнхээ хамтаар Монголд иржээ.
Тэрбээр эхнэр Sibi Blazec болон бага хүү, дунд охины хамтаар Монголд иржээ. Түүний Эхнэр Sibi Blazec нь Серби гаралтай модель бөгөөд Бэйлээс дөрвөн насаар эгч, 54 настай эмэгтэй юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд одоогоор Баян-Өлгий аймагт аялж яваа бөгөөд удахгүй буцах гэнэ.
Кристиан Бэйл нь 13 настайгаасаа эхлэн холливүүдын олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд 2010 онд нэрт боксчин Микки Уордын амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Тулаанч" кинонд дүр бүтээж Оскарын наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шалналыг хүртэж байсан. Түүнийг "The dark knight", "American Psycho" зэрэг киногоор нь үзэгч олон андахгүй мэдэх билээ.