Бэлчирийн голд хөвж байсан автомашиныг татан гаргажээ

Бэлчирийн голд хөвж байсан автомашиныг татан гаргажээ

Архангай аймгийн Цэнхэр сумын халуун рашааныг зорьж явсан “Жийп Вранглер” загварын автомашинтай иргэд гол гатлах гэж оролдоод живсэн тухай дуудлагыг хүлээн авчээ. Тус дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Бэлчирийн голд хөвж байсныг автомашиныг татан гаргажээ.

Иймд аялагч, амрагч, зугаалж яваа иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, гол үеэрлэсэн үед баталгаатай зам гармаар зорчиж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.