"Парис 2024" паралимпын эрхийн оноо олгох тэмцээнд Монголын паратаэквондогийн багийн тамирчид есөн медаль хүртжээ

"Парис 2024" паралимпын эрхийн оноо олгох тэмцээнд Монголын паратаэквондогийн багийн тамирчид есөн медаль хүртжээ

Австрал Улсад зохион байгуулагдсан "Парис 2024" паралимпын эрхийн оноо олгох цуврал гурван тэмцээнд Монголын паратаэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид зургаан алт, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, МУГТ Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй манай улсын дөрвөн тамирчин зургаан алт, гурван хүрэл медаль хүртэж олимпын эрхийн оноогоо ахиуллаа.

"2023 OCEANIA OPEN CHAMPIONSHIPS" тэмцээнд:
-МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль
-ОУХМ У.Сүрэнжав алтан медаль
-ОУХМ Б.Шинэбаяр хүрэл медаль

"WT PRESIDENT'S CUP OCEANIA" тэмцээнд:
-МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль
-ОУХМ У.Сүрэнжав алтан медаль
-ОУХМ Х.Темирбек алтан медаль
-ОУХМ Б.Шинэбаяр хүрэл медаль

"AUSTRALIAN OPEN" тэмцээнд:
-МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль
-ОУХМ У.Сүрэнжав хүрэл медаль тус тус хүртжээ.