Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяа чөлөөт бөхийн дэлхийн чансаа тэргүүлэгчдийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяа чөлөөт бөхийн дэлхийн чансаа тэргүүлэгчдийг цэвэр ялж, алтан медаль хүртлээ

Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн чансааны тэмцээнээс Монголын баг хоёрдахь алтан медалиа хүртлээ.

Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяатай эмэгтэйчүүдийн 53 кг-ийн финалд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2023 оны Пан-Америкийн аварга, 2021 оны U23 насны дэлхийн аварга Эквадорын Л.Иепес Гузман барилдах байсан ч дэвжээнд гарч ирээгүй юм.

Б.Болортуяа эхний тойрогт хийлж, улмаар Европийн хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялаад байсан. Харин 53 кг-ийн чансааг тэмцээний өмнөх байдлаар Л.Иепес Гузман тэргүүлж, Парриш 2-т, Малмгрен 4-т бичигдэж байв. Харин 3-т бичигдэж буй Б.Хуланг дотооддоо Б.Болортуяа давамгайлсан билээ.